Архив : 2010 - 02

Бичлэгийн тоо : 4 | Дэлгэцэнд : 1-4

Төв аймгийн нутагт сансарын биет унажээ

2010-02-22 18:16:10

Улаанбаатар хотоос баруун урагш 180 орчим км зайд Төв аймгийн Бүрэн сумаас зүүн хойш 30 километрт орших Шуулайн "Хүйтэн ухаа" хэмээх газар энэ сарын 19-ний өдөр үдээс хойш гурван хэсэг сансарын биет унажээ.

Ангилал : Мэдээ | Нийтлэсэн : Өнөрөө | Уншисан (1049) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Харанга - Цаг Хугацаа [Хайрлаагүй Амь МУСК OST]

2010-02-19 21:48:10

Тун удахгүй дэлгэцнээ гарах Хайрлаагүй амь хэмээх Монголын уран сайхны киноны sound track-ийг Харанга хамтлагийн Чука зохиож Лхагваа дуулсан байна. Тус кино нь эх орон ард түмнийхээ төлөө энх цагийн харуул болон зүтгэдэг Онцгой байдлын албаны аврагчдын хүнд бэрх ажил, хайр дурлал зэргийг харуулсан тун онц сонирхолтой кино байх шиг байна лээ. Гарангуут нь заавал үзнээ... Харин одоо дууны клипийг нь хүлээн авч үзнэ үү.

Ангилал : Видео, Клип | Нийтлэсэн : Өнөрөө | Уншисан (645) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

7000 Хятад оруулах Засгийн газрын нууц тогтоол олдов

2010-02-11 16:52:14

... Гэхдээ энэ тогтоолыг ихэд нууцалж байв. Хэрэв сонгуулийн өмнө энэ тогтоол илэрч баригдсан бол Баяр, Дэмбэрэл нар будаа болохгүй юу. Сонгууль өнгөрч Хятадууд төвхнөж авав. Хятад нэг бүрээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр нугалж 216 мянган төгрөг авдаг татварын хуультай байсан юм. Гэтэл нэр бүхий компаниудад "Импортлох" Хятадуудын тоог зааж татвараас чөлөөлжээ. үүнээс болж Монгол Улсын төсөвт орох ёстой 14,2 тэрбум төгрөг байхгүй болж. Харин 6500 хятад иргэн эрхмүүдийн урилгаар орж ирсэн.

Ангилал : Мэдээ | Нийтлэсэн : Өнөрөө | Уншисан (412) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

2012 - дэлхий сvйрэхгvй харин илvv оюунлаг, шинэ эринд шилжинэ

2010-02-07 20:33:31

Тэгэхээр газар цөмөрч, гай зовлон ирэх биш харин Цагаан ирвэсийн хүүхдүүд энэ цагаас эхлэн төрж, хүмүүст сайн сайхан амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна. Энэ хүүхдүүд гоц ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн түвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. Тэгэхээр Христ дахин мэндэлнэ, архадууд газарт бууна, Майдар бурхан заларна, Богд Жавзандамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ирнэ гэсэн зөгнөл, сургаалууд ч чухам энэ л үеийг хэлсэн байж болзошгүй юм. Маяачуудын зөгнөлөөс үзвэл шинэ эрин эхлэх нь хүн төрөлхтөн муу муухай бүхнээс ангижирч, дэлхий ертөнц өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагаа учраас үхэл, гамшгаас айж зүгээр суухын оронд сэтгэлээ ариусгаж, хорт муу бүхнээс ангид, зөв зам мөрөөр амьдрах нь чухал гэнэм. Ерөнхийдөө үүнийг аль ч үеийн зөнч мэргэд, аль ч шашны судар номонд өгүүлсэн байдаг болохоор нүгэлгүй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ.

Ангилал : Мэдээ | Нийтлэсэн : Өнөрөө | Уншисан (710) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй