Mongolia Climate Conference буюу “Дэлхийн дулаарал-Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тулгамдсан асуудлын олон улсын теле бага хурал” нь 2009 оны 1-р сарын 27-ны 15 цагаас Монгол улсын нийслэл Улаанбааатар хотын Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдаж байна. Энэхүү теле-бага хурал нь тус улсын хамгийн шилдэг эрдэмтдийн илтгэлүүдийг өөртөө багтаах юм байна. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай цаг уурын өөрчлөлтийн талаар оролцох бөгөөд тухайн асуудалд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр хүндэт зочноор уригдсан байна. Мөн түүнчлэн Төгс Гэгээрсэн Их Багшийн олон улсад борлуулалтаараа тэргүүлж буй “Шувууд Миний Амьдралд” номын Монгол болон Орос хэл дээрх хувилбарын номын нээлтийн ажиллагаа энэ үеэр болно. Хурлын үйл ажиллагаа нь “Дэлхийгээ аварцгаая” нэртэй Монголын нэрт уран бүтээлчдийн тоглолтоор төгсөх ажээ. Дэлхийн дулаарлын олон улсын бага хурал нь Монголын ТВ9 сувгаар орон даяар болон FM 105.5 MHz радиогоор Улаанбаатар хотод шууд дамжуулна. Мөн дэлхий дахинаа
http://www.suprememastertv.com хаягаар шууд дамжуулж байна.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих