Толь 5.0 Beta хувилбар

2009-03-25 10:30


Хэрэглэгч бидний хамгийн их хүсэн хүлээсэн Толь 5 програмын Beta буюу Туршилтын хувилбар бэлэн боллоо. Та татан авч туршаад өөрийн санал хүсэлтээ info@kt.mn Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. мэйл хаягаар илгээгээрэй.
Stable буюу Бүрэн хувилбар нь 4-р сарын КТ сэтгүүлийн CD дээр танд очих болно. Өөрөөр хэлбэл нэмж сайжруулахад та бидэнд 1 сарын хугацаа байна.
Эрхэм та Толь 5 програмын Beta буюу Туршилтын хувилбарыг татаж аван туршиж үзнэ үү.
Програм нь бүрэн төгс болж амжаагүй тул алдаа гарах, дутагдалтай зүйл байж болзошгүй. Хэрвээ танд сайжруулах санал эсвэл алдааны мэдээлэл байвал info@kt.mn Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. мэйл хаягаар илгээгээрэй. Stable буюу Бүрэн хувилбар дээр таны саналыг тусгах болно.

Толь 5-д юу нэмэгдэв?
  1. Stardict-ийн толь бичгүүдийг ашиглана.
  2. Дэлгэц дээрх дурын үгийг авна.
  3. Үгийг авахдаа хувирал дээр автоматаар ажиллана. Stories->Story
  4. Өөрийгөө интернэтээс автоматаар Update хийнэ.
  5. Цэвэрхэн хийцтэй, энгийн, хурдан ажиллагаатай.
  6. Install хийнэ.
  7. Баннерын системтэй.
Түгээмэл Асуулт, Хариултууд (ТАХ):
-    Би яаж шинэ толь суулгах вэ?
-    Babylon толийг монголчууд өргөн дэлгэр хэрэглэдэг. Түүнд байдаг толь бичгийн өргөн сонголт нь ашиглахад түлхэц өгсөн нь тодорхой. Тэгвэл Babylon-ы толь бичгийг Stardict руу хөрвүүлсэн байх бөгөөд та эдгээр толинуудыг Толь 5-д чөлөөтэй ашиглаж болно. http://reciteword.sourceforge.net/stardict/babylon.php хаяг дээрх олон зуун толинуудаас татаж аваад Толь 5 суусан хавтсанд доторх dictionaries хавтас дотор задалж хуулна уу. Stardict-ийн өөрийн толь бичгүүд нь http://stardict.sourceforge.net/Dictionaries.php хаяг дээр байдаг. Түүнчлэн та www.kt.mn хаяг руу ороод зарим толь бичгүүдийг татаж авч болно.

-    Хуулчихлаа, орж ирэхгүй байна, Яах вэ?
-    Хуулсны дараа Толь 5-д холбох хэрэгтэй. Тохиргоо->Толь бичиг цэс рүү ороход Толь бичиг гэсэн цонх гарч ирнэ. Хоосон бичлэг сонгоод Суулгах товч дарна. Уг задалсан толь бичгийн *.ifo сонгож OK дарснаар орж ирнэ.

-    Чагна гэсэн чагт ямар учиртай вэ?
-    Хэрвээ та Чагна сонголтыг чагталсан бол дэлгэц дээрх дурын үг дээр хулганаа аваачаад 1.5 секунд болоход уг үгийг Толь 5 шууд авч тохирох орчуулгыг харуулна. Энэ функц танд түр зуур хэрэггүй болбол Чагна чагтыг авчхад хангалттай.

-    Монголоор хайх уу?
-    Хайна. Гэхдээ та монгол-англи зэрэг толь бичгийг суулгах хэрэгтэй. Гэхдээ энэ боломж нь Unicode текст дээр ажилладаг.

-    Фонтны асуудал бий юу?
-    Байх ёсгүй. Бүгдийг Unicode дээр хийсэн тул ямар ч тохиргоогүйгээр хэвийн ажиллах ёстой.

-    Хэдэн толь байвал тохиромжтой вэ?
-    Та 20 хүртэл толь бичиг суулган ашиглаж болох боловч өөрийн хэрэгцээндээ тааруулан 2-3 байхад л хангалттай юм. Түүнээс олон болчихвол хурданд нөлөөлөх болно. Хэтэрхий удаад байвал ядаргаатай шүү дээ.

-    Ямар нэгэн алдаа гарвал яах вэ?
-    Толь 5-ыг ашиглах явцад алдаа гарвал та info@computertimes.mn Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаяг руу уг алдааны талаар мэйл илгээгээрэй. Түүнчлэн Тохиргоо->Шинэчлэх (Update) товчин дээр дарж сүүлийн хувилбараар шинэчлэх хэрэгтэй. Алдааны талаар мэдээлэхдээ зургийг нь хавсаргавал бүр сайн. Таны санал шүүмжийг тусгаад шинэчилсэн хувилбарыг гаргахыг хичээх болно.

-    Үгийн хувирал дээр автоматаар ажиллана гэж юу гэсэн үг вэ?
-    Babylon толийг ашиглахад хүндрэл учруулдаг нэг зүйл бол хувиралтай англи үгийг монгол толь нь авч чаддаггүйд байгаа юм. Жишээ нь cars гэхэд л англи-монгол толинууд нь ямар ч үг харуулддаггүй. Гэтэл энэ бол car гэсэн үгийн олон тооны хэлбэр шүү дээ. Толь 5 нь 20 гаруй хувирлыг чөлөөтэй хувиргаж зөв үгийг хайн харуулж чадна. Жишээ нь Stories->Story гэх мэт.

-    Толь 5 миний програмыг халхалчхаад байна. Яах вэ?
-    Энэ тохиолдолд Close товчин дээр дарж доош нь унагаж болох юм. Чагна сонголттой үед үг авахад автоматаар эргээд л гараад ирнэ.

-    Програмыг яаж хаах вэ?
-    Бүр гарахыг хүсэж байвал Тохиргоо->Гарах (Exit) командыг өгөх хэрэгтэй.

-    Ямар үйлдлийн систем дээр ажиллах вэ?
-    Windows 2000/XP/Vista дээр ажиллана. Unicode системтэй учраас Windows 98 дээр хэвийн ажиллахгүй.

-    Толь бичгүүдийн байрлал хамаатай юу?
-    Тийм, Уг дарааллын дагуу хайлт хийх бас цонхон дээр харуулдаг учир та хамгийн их хэрэгцээтэй толио хамгийн эхэнд гаргасан нь дээр.

-    Салгах, Идэвх, Хувирал гэсэн товчнууд ямар учиртай вэ?
-    Салгах товчийг дарснаар тухайн толь бичгийг Толь 5 програмаас салгаж хамааралгүй болгоно. Идэвх дарснаар уг толийг ашиглахгүй. Хувирал нь орж ирсэн англи үгэн дээр хувирлын тооцоолол хийх эсэхийг шийднэ. Та энэ боломжийг англи-бусад хэл гэсэн толинууд дээр ашиглавал тохиромжтой. Stories (олон тоо) гэсэн үг орж ирэхэд яг энэ үгээр олдохгүй боловч Story гэсэн үг байх болно.

-    Толины өмнөх хувилбаруудад байсан жижиг цонхыг хэрхэн гаргах вэ?
-    Толь 5-аас эхлэн жижиг цонх байхгүй болсон.

-    Үг хэлэх үү?
-    Одоохондоо энэ боломжийг оруулаагүй. Шаардлагагүй гэж үзэв.

-    Хятад-англи толь бичиг ашиглахад дөрвөлжин гараад байна. Яах вэ?
-    Ийм тохиолдолд та Windows-ийнхоо Regional тохиргоог Хятад дээр тавих хэрэгтэй. Энэ нь хятад, япон зэрэг Азийн ханзтай хэлнүүд дээр шаардлагатай. Бусад програмуудад нөлөөлж магадгүйг анхаарна уу.

-    Толь 5 үнэтэй юу?
-    Толь 5 нь бүрэн хэмжээнд үнэгүй юм. Та цааш нь тараасан ч болно. Харин худалдаж болохгүй! Толь 5 нь ивээн тэтгэгчидтэй бөгөөд тэдний баннерыг та харах болно.


БАННЕР БАЙРЛУУЛАХ ТАЛААР:
Хэрвээ та байгууллагынхаа баннерыг байрлуулахыг хүсвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

  1. Толь 5 програм нь өөрийгөө update хийдэг учир та баннераа цаг үетэйгээ зохицуулан шинэчилж болно.
  2. Нэг байрлуулсан баннерт цаг хугацааны хязгаарлалт байхгүй.
  3. Баннер дээр дарахад таны вэб хуудас руу орно.
  4. Англи хэл дээрх нэг өгүүлбэрийг давхар байрлуулж болно. Баннер дээр хулганаа аваачина уу. Уриа, лоозон, байгууллагын чиглэл мэтийн өгүүлбэрүүд тохиромжтой.
  5. Баннерууд санамсаргүйгээр сонгогдоно.
  6. Гоёмсог эффекттэйгээр солигдоно.
  7. Зөвхөн нэг л удаа төлбөр төлнө.
  8. Баннерууд тодорхой тоотой.
  9. Хэмжээ нь 300*130 цэг учир дажгүй их мэдээлэл багтана.
  10. Flash, хөдөлгөөнт Gif болохгүй. Зөвхөн jpg зураг байх ёстой. Хэтэрхий их хөдөлгөөн нь хэрэглэгчийг залхаах аюултай!
Хэрвээ та баннер байрлуулах талаар сонирхож байвал info@kt.mn Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. мэйл болон 480716, 99090579 утсаар холбогдоно уу. Танд боломжийн хямд үнийг санал болгоно.


RAPIDSHARE-аас татах бол энд дар

Ангилал : Программ хангамж | Нийтэлсэн : Өнөрөө | Уншсан (1282) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. нара :
    2010-06-17 16:43

    татаж болохгүй байна яаж татахыг хэлээд өгөөч....

  2. Bat :
    2009-04-13 12:58

    Please

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл