ГУТРАНГИ ТЄСЄЄЛЄЛ

2070 оны 3 дугаар сарын 31. BBC мэдээ: Одоогоос 50 жилийн ємнє яг энэ єдєр Монгол хэмээх нэгэн улс дэлхийн газрын зурагнаас vvрд арчигдан vгvй болсон юм. Тєв Аийн єндєрлєг газар орших энэ улсын газар нутаг одоо БНХАУ-ын газар нутагт хамаарах болсон билээ. Дэлхийн хамгийн хvчирхэг гvрэн болоод байгаа БНХАУ нь хєрш зэргэлдээ байрлалтай жижиг улсуудыг уусгах бодлогыг тууштай явуулсны золиос болсон олон орны нэг нь Монгол Улс юм. Тэртээ XIII зуунд дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны vр сад одоо хаана байна? Тэдний ихэнх нь Хятадад ууссан. Харин цєєн хэсэг нь АНУ болон бусад єндєр хєгжилтэй орнуудад цагаачлан амьдарч байна.
Энэ улс Египет шиг цєлєрхєг, Энэтхэг шиг усархаг байгаагvй. Жилийн дєрвєн улирал эрс тэс солигддог, жижиг улсад тооцогдох ч хvн амдаа ахадсан єргєн уудам нутагтай, гадаад харилцаа сайн хєгжсєн, газрын баялаг ихтэй орон байлаа. Нэг vгээр хэлэхэд, тийм ч амархан сvйрчихээр улс биш байв. Харин хєрсєн доорхи баялгаасаа болж хєгжлийн уруудах гольдролд орсон нь одоогоос жар гаруй жилийн тэртээ нэгэн том алт, зэсийн ордыг ашиглаж эхэлсэнтэй нь холбоотой юм.
Хамгийн гол нь тэр ордыг ашиглаж эхлэх vе нь дэлхий нийтээр vргэлжилж байсан санхvvгийн хямралтай давхацсан бєгєєд чухам тухайн vед эрх барьж байсан хvмvvсийн ухвар мєчид, яаруу сандруу шийдвэрийн харгайгаар стратегийн ордоо бусдын эрхшээлд оруулж, газрын баялгаа гадагш алдан, унаган байгалиа танихгvй болтол нь эвдvvлээд эцэст нь хоосон vлдсэн юм. Товчхондоо, дэлхийн эдийн засгийн хямралаар далимдуулж, дотроо єєр зорилго агуулсан гадны хєрєнгє оруулагчид эрх баригчдыг нь шахаанд оруулж, монголчуудад vр ашиггvй гэрээний нєхцєл санал болгон богино хугацаанд баталгаажуулж авсан билээ. Бас зэс хэмээх тvvхий эдийн vнэ дэлхийн зах зээл дээр буугаад байсан нь ч монголчуудыг ийм ухвар мєчид шийдвэр гаргахад нєлєєлсєн байж болох талтай.
Цаг хугацааг ухраагаад 2009 онд аваачъя. Тэр vед Монголын нєлєє бvхий хоёр том намын хамтран байгуулсан Засгийн газар гvйцэтгэх засаглалын жолоог атгаж байв. Уул нь аль нэг тал давамгайлсан єрєєсгєл шийдвэр гаргахааргvй улс тєрийн нєхцєл бvрдсэн байсан ч тэд харилцан хяналттай ажиллаж, ирээдvй хойчоо харсан шийдвэр гаргаж чадаагvй. Хамтарсан Засгийн газар ажлын хэсэг томилж, тэрхvv Оюу толгой гэгч ордоо хэрхэн эзэмших талаар хєрєнгє оруулалтын гэрээний тєслийг хийлгэсэн юм. Уул нь Монгол Улс ємнє нь иймэрхvv хэмжээний том ордыг хойд хєрш нь болох ОХУ-тай хамтран эзэмшиж, бvтээгдэхvvнээ харилцан ашигтай байдлаар хувааж, vр дvнд нь нийслэлээсээ дутахгvй нэгэн том хот сvндэрлvvлэн, хvн амынхаа багагvй хэсгийг ажилтай, амьдралтай болгож чадсан арвин туршлагатай байлаа. Харин сvvлийн жилvvдэд алт хэмээх шаргал єнгєтэй металлаасаа болж эндvv ташаа шийдвэр гарган, бvр Канадын нэг компанид алтны vндсэн ордоо долоон жилийн турш ашиглуулж, 40 тонн алтаа татваргvй тавиад туусан, эцэст нь ус ашигласны тєлбєр хэмээх багахан мєнгє гаргуулах гэж тvvнийгээ он дамжин нэхэмжилсэн гашуун туршлага ч бий. Сайн, муугийн дэнсэн дээр тэд Оюу толгойгоо яаж эргэлтэд оруулсан тухай одоо товчхон єгvvлье.
Тэр ордод нь хєрєнгє оруулах хvслээ илэрхийлсэн “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто”-той Монголын Засгийн газар 30 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бєгєєд харамсалтай нь 30 жилийн дараа гэрээгээ сунгах гэтэл хамаг баялаг нь гадагшаа урсчихсан байхыг тухайн vеийн удирдагч нар нь тооцоогvй юм. Зєвхєн энэ заалт нь л гэхэд буурай хєгжилтэй оронд байгальд халтай технологи ашиглаж, хамаг баялгийг нь цєлмєж сурсан Канадуудад хангалт-тай єгєєш болсон юм. Дээр єгvvлсэн Канадын “Бороо Гоулд” компанитай Монголын Засгийн газар 11 жилийн гэрээ байгуулсан ч эхний зургаан жилийн дотор уг ордын vндсэн баялаг дууссан юм. Энэ нь цаагуураа Монголын Ашигт малтмалын тухай хуулийн цоорхойг ашигласан хэрэг болжээ. Vнэндээ уг хуульд нь “Ашигт малтмалын нєєцийг жил бvр тєлєвлєсєн хэмжээгээр ашиглана” гэсэн заалт байгаагvй бєгєєд Монголын хууль тогтоогчид энэ мэт заалт хэрэгтэй байгааг мэдэж байсан ч хуулиндаа єєрчлєлт оруулж чадалгvй хоорондоо талцан маргасаар цаг алдсан юм. Нэгэнт хуулиа нєхцєлд байдалд зохицуулан єєрчилж чадаагvй байхдаа Оюу толгойн гэрээг vзэглэсэн нь монголчуудад хожим тооцож боломгvй хохирол авчирсан билээ.
Vнэндээ гэрээг Канадын “Айвенхоу Майнз” гэдэг компанитай байгуулсан ч тэр компанийн 9,9 хувийг “Рио Тинто” нэртэй єєр нэг групп эзэмшиж байв. Цаашилбал, БНХАУ-ын тєрийн ємчит “Чайналко” групп “Рио Тинто”-гийн хувьцааны 18 хувийг 20 орчим тэрбум ам.доллараар худалдан аваад байжээ. Монголчуудын учир, утгыг нь сайн тайлаагvй энэ гурвалсан холбоо нь яван явсаар тэрхvv Азийн цээжинд орших жаахан Монгол Улсыг “залгих” махчин загас болчихсон юм. Уул нь эрх баригчид нь арай илvv холыг харсан бол стратегийн том ордоо хоёр хєршєєсєє давж, гуравдагч хєрштэй хамтран эзэмших боломж байсан гэж дэлхийн нэртэй эдийн засагч, шинжээч нар ярьсаар байна. Нєгєє талаар, эрх баригчид нь орд ашиглуулсаныхаа тєлєєсєнд авсанд багахан мєнгєє иргэн бvртээ бэлнээр хувааж єгєх байдлаар vр дvн муутай зарцуулсан нь ч оновчгvй, богино сэтгэсэн шийдвэр болсон билээ.
Энэ бvхнээс улбаалаад наанаа гэрээ байгуулсан Канадууд, цаана нь хувьцааны дийлэнхийг эзэмших хятадууд Монголын баялгийг єрсєлдєн зєєж, зєвхєн хvссэнээ авахын тулд єєрсєдтэйгээ холбосон дэд бvтцээр хууран, нутгийн иргэдийг багахан цалингаар ажиллуулж, байгаль орчны нєхєн сэргээлт хийлгvй орхисноос энэ гунигт тvvх эхэлсэн юм. Анхаарал тавьсан Та бvхэнд баярлалаа, манай мэдээ vргэлжилж байна.
http://www.bolod.mn/


Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих