ЄЄДРЄГ ЗЄГНЄЛ

2009-09-09 12:15

 

2070 оны 3 дугаар сарын 31. CNN мэдээ: Єнєєдєр Монголд дэлхийн хамгийн єндєр цамхагийн нээлт болох гэж байна. Энэ нь тус улсад удахгvй болох олимпийн арга хэмжээнд зориулагдсан гэнэ. Уг арга хэмжээнд АНУ, Япон, БНХАУ, Франц, Герман, ОХУ зэрэг томоохон улсын тєрийн тэргvvнvvд оролцох юм. Арга хэмжээний далимд эдгээр гvрний Ерєнхийлєгч нар Монгол Улсын Ерєнхийлєгчид бараалхаж хамтарч ажиллах, єєрсдийн улсад хєрєнгє оруулалт авах хvсэлтээ илэрхийлэх, зээл тусламж хvртэх талаар хэлэлцээ хийх аж.
Эдvгээ дэлхийн хєгжлийн чиг хандлагыг тодорхойлогч улс болох Монгол орны сvvлийн 60-аад жилд vсрэнгvй хєгжсєн тvvх нь их сонин юм. Одоогоос 60 гаруй жилийн ємнє 2009 онд Монгол Улс нэлээд ядуу орон байсан бєгєєд тэр vед Таван толгой, Оюу толгой гэсэн хоёр том ордоо гадныханд алдах шахсан тvvхтэй улс.Яг тэр vе нь дэлхий даяар эдийн засгийн хямралтай давхцаж байсан учир Африкийг сvйрvvлсэн уул уурхайн том хєрєнгє оруулагч акулиудаас эхлээд зєвхєн хєрєнгийн бирж дээр хувьцаагаар наадаж ашиг олдог олон компани Монголыг, тэр дундаа ємнє зvгийн говь хэсэгт байрлах газрын баялаг руу нь овоо хараагаа чиглvvлсэн байлаа. Хэрэв тухайн vеийн хууль тогтоогчид ганцхан буруу шийдвэр гаргаж, тэрхvv том ордуудаа хямд нєхцлєєр гадныханд єгсєн бол эдvгээ энэ улс ингэтлээ vсрэнгvй хєгжихгvй, дэлхийн газрын зургаас арчигдчихсан ч байж болох байв.
Гэвч, ухаалаг эрх баригчид нь улс орныхоо ирээдvйг гайхалтай чадварлагаар залж, 60 гаруй жилийн нєєцтэй тэрхvv том ордуудаа гадныхантай хамтрахаас эрс татгалзан дан ганцаар эзэмшсэн юм. Мэдээж тэр vед Монгол Улсын тєсєв алдагдалтай, эдийн засгийн чадавх бололцоо муутай байсан ч элдэв vрэлгэн зарлагаа танаж, нэг хvнд ногдох ДНБ-ий хэмжээгээ нэмэгдvvлж, vндэсний vйлдвэрлэлээ дэмжиж чадсанаар олон улсын хандивлагч байгууллагуудаас зээлжих шалгуурыг бvрэн хангаж эхэлсэн юм.
Тэд 2009 онд Оюу толгой хэмээх зэс, алтны том ордоо єєрсдєє эзэмшихийн тулд ОУВС-гаас зээл авч, тvvгээрээ байгальд хал багатай уул уурхайн механизм оруулж ирэн, бvх хєдєлмєрийн насны ажилгvйчvvдээ сургаад 100 хувь ажлын байраар ханган олборлох ажлаа эхэлсэн юм. Эхэндээ мэдээж бvх зvйл сайхан байгаагvй, хєрєнгє мєнгєний гачигдлаас эхлээд олборлолтод шаардлагатай дэд бvтэц, гэрэл цахилгааны асуудал тулгарч байсан ч тэд хєрєнгє оруулахаар саналаа илэрхийлж байсан Канадын “Айвенхоу Майнз” компанитай хатуу гэрээ байгуулан, зєвхєн бvтээгдэхvvн хуваах зарчмаар хамтарч ажиллан хєрєнгє оруулалтыг нь авсан юм. Ингэж єєрсдєє vндсэн ажиллагаагаа гартаа авснаар бага багаар олборлолтоо нэмэгдvvлж улс vндэстнийхээ тэргvvлэх туршлагыг дэлхий нийтэд таниулсан агуу ард тvмэн юм.
Монгол хvний зохион бvтээх, шинийг эрэлхийлэх, аливааг бvтээлчээр хялбарчлах арга барил эрт дээр vеэс улбаатай. Тун удалгvй тэдний энэ чадварыг дэлхий нийт шагшин магтаж, аргагvй л дэлхийн талыг эзэлж явсан эрэмгий дайчдын vр удам хэмээн дуу нэгтэй хvлээн зєвшєєрсєн билээ. Энэ ордыг ашиглаж эхэлснээр тэд урд хєршийнхєє эдийн засгийн эрхшээлээс бага багаар ангижирч, улмаар vндэснийхээ vйлдвэрлэлийг сэргээн хорьхон жилийн дотор бvх хэрэгцээгээ єєрсдєє хангаад зогсохгvй томоохон экспортлогч орон болсон юм. Оюу толгойгоос гарсан ашигт малтмалуудаа єєрсдєє боловсруулж эцсийн бvтээгдэхvvн экспортлох болж, ашгаар нь vндэсний vйлдвэрчиддээ бага хvvтэй зээл єгсєн нь энэ улсын хєгжлийн нууц байлаа.
Мєн ашигт малтмал олборлосон ашгаараа уул уурхайн салбараа шат шатаар нь єєд нь татсаар БНСУ, БНХАУ, Австрали, АНУ, ОХУ-аас гэрээт ажилчид ажилуулах болж, олборлолтоо улам нэмэгдvvлж байв. БНСУ-аас Монголд хєдєлмєр эрхлэх виз хvссэн иргэдийн тоо єдрєєс єдєрт нэмэгдэж, Сєvл дэх тус улсын ЭСЯ-ны vvдэнд ярилцлагад оролцохоор дугаарлагсадын тоо єнєє хэр буурахгvй байна. Хэдийгээр солонгосчуудын авах цалин Монголчуудад бага мэт санагдах боловч тэдний хувьд маш их мєнгє юм. Єдрєєс єдєрт єргєжин тэлж буй Монгол Улсад цагаачлaгчдын тоо аанаа л хором тутамд нэмэгдсээр байна. Уул уурхайн хєгжлєє дагасан боловсролын салбарын зєв зvйтэй бодлого нь далайд гарцгvй тус орныг улам бvр цуутай болгож, суралцахыг хvсэгчдийн тоог ч олшруулах болов. Тvvхийн нэгэн vед гадагшаа явж ажиллаж сурч байсан монголчууд улс орон нь хєгжєєд эхлэхээр нутагтаа буцаж, оюуны болон материаллаг цул хvч болж байсан удаатай.
Энэ мэт vйл явцын улмаас Монгол Улсад суугаа элчин сайдууд ойр ойрхон уулзаж, гадаад иргэдэд виз олгох нєхцлєє арай зєєлрvvлж єгєх хvсэлтийг Монголын Засгийн газарт удаа дараа тавьж байна. Гэвч энэ улс vндэсний аюулгvй байдалтай холбоотой асуудалд маш нухацтай хандсаар ирсэн, Азийн цээжинд сvр, хvчээ vзvvлж байгаа гvрэн юм.
Монгол Улсад цагаачлан амьдрах хєх картны /bluecard/ сугалаа интернэтийн сайт бvрт тавигдаж монгол хэлний курст суугсдын тоо сvvлийн 10 жилд дєрєв дахин єслєє. Засгийн газар нь хараар амьдарч байгаа хvн бvрт 2000 тєгрєг єгч нутагт нь vнэгvй буцааж байгаа бєгєєд монголын нэг тєгрєг нь 10 орчим америк доллартай тэнцдэг гэнэ.
Монгол Улсын иргэд нь дээд зэргийн соёл, боловсролтой болохоор гэмт хэрэг маш бага гардаг, нэг хvнд ногдох спиpтийн тєрлийн ундаагаар дэлхийд хамгийн багад тооцогдох болсон. Хєдєлмєрийн хєлсний доод хэмжээ, ДНБ, VНБ зэрэг vзvvлэлтээр тус улс сvvлийн жилvvдэд дэлхийд тэргvvлэх болсон юм. Тvvнчлэн цалин єндєртэй болохоор хээл хахуулийн сvлжээ байхгvй, маш чанга хуультай учир хvн бvрийн ухамсарт хуулиа чандлан сахих vзэл сууснаараа єнєєдрийн ардчилсан нийгмийн жишиг улс болж байна. Дэлхийн томоохон бизнэсменvvд Монголын банкуудад мєнгєє хадгалуулснаар Швейцарийн банкууд дампуурлын ирмэгт тулаад байна. Анхаарал тавьсан Та бvхэнд баярлалаа, манай мэдээ vргэлжилж байна.

 

http://www.bolod.mn/

Ангилал : E-SHOP | Нийтэлсэн : Өнөрөө | Уншсан (452) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. oyunbatzorig@yahoo.com :
    2010-11-26 13:55

    HEY GAIHALTAI TOLOVLOGOO BN HUGATSAAG N JOOHON OIRTUULTSGAAY ZAR CANON 400D GIIN TRANSMITTER ABNAAAAAAA

  2. oyunbatzorig@yahoo.com :
    2010-11-26 13:51

    HEY GAIHALTAI TOLOVLOGOO BN HUGATSAAG N JOOHON OIRTUULTSGAAY ZAR CANON 400D GIIN TRANSMITTER ABNAAAAAAA

  3. pein :
    2010-11-09 01:10

    nice uneheer goy sanagdaj bna

  4. nara :
    2010-01-12 01:02

    eruul bat orshig.mongolchuud ewtei bol hvchtei.ene bol namiin vg bishee ard olnii dundaas garsan vg.......................... vneheer shan sanagdlaa.dahin iim shan zvil bichej uram uguhiig hvsie

  5. sea :
    2009-12-19 13:13

    udahgui iim boloh bolnoo

  6. Lol :
    2009-11-28 10:52

    amnii bilgees ashdiin bilegee bid l ene eh orniig avch yavna shuudee

  7. ganba :
    2009-11-20 13:00

    Uneheer iim boloh bolomj baigaa, bur boditoor baigaa. Manai 76 jaahan l eh oronch sanaachlaga gargaval yun 2070 on be? ternees naana boloh l asuudal. Bolj baina,bicheed bai goyo sanagdlaa

  8. eva :
    2009-11-14 19:02

    yag iim bolbol shan l ym. harin odogiin yanzaara ch de

  9. Hehe :
    2009-11-13 00:09

    goe l sonsgdj bn. heze iim bolno doo

Сэтгэгдэлийн тоо : 9

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл