Мөнгө хаана байдаг вэ?

2008-10-13 18:18

money



Сүүлийн үед Монголчууд бидний хамгийн дуртай зүйл нь мөнгө, эд хөрөнгө болоод байгаа билээ. Мөнгөгүй л бол юу ч бүтэхгүй мэт, Эд хөрөнгийг бие биенээсээ илүүрхэхийн зиндаа болгох сэтгэлгээтэй болчихсон энэ цагт тэр дурлаад байгаа мөнгийг, эд хөрөнгийг нь хаанаас яаж олох ёстой юм бэ гэсэн нэг асуудал урган гарч байгаа юм.
Тэгэхээр мөнгийг, эд хөрөнгийг хэн хийдэг билээ, мөнгийг, эд хөрөнгийг хэн хэрэглэдэг билээ гэдгийг эхлээд бодоод үзэх хэрэгтэй. Мэдээж хэн бэ гэхээр хүн шүү дээ. Тэрнээс биш аливаа нэг амьтан мөнгө, эд хөрөнгийг бий болгож хэрэглэдэггүй биз дээ.
За ингээд хүн гэдэг нь тодорхой болчихлоо. Нэгэнт хүн өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлийг олохгүй хайгаад байна гэдэг туйлын утгагүй асуудал болж таарч байна уу? За яагаад хүний бүтээсэн зүйл хүнээс зугтаах болов? Гэсэн ба нэг асуулт гарч ирлээ. Энэ асуултаас эхлээд би өөрийн санаа бодлоо та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.
Миний бодлоор бол мөнгө, эд хөрөнгө гэдэг бол цаас, мод, төмөр бишээ. Тэр бол хүн өөрөө юм. Хүн үгүй бол тэдгээр зүйлс байх байсан гэжүү? Эндээс 1 ухагдахуун гарч ирж байна. “Хүн өөрөө хамгийн чухал хөрөнгө [capital] юм.” Гэтэл өнөөгийн нийгэмд энэ үнэт чухал хөрөнгө хүн хамгийн үнэгүй зүйл болсон байна. Хүнийг ажиллууллаад маш бага хөлс өгдөг, хүнийг маш бага үнээр худалдаалдаг, хүн хүнийг хялбархан алчихдаг, Боолын хөдөлмөр хийлгэх гэх мэтчилэн тоо томшгүй олон жишээ дурдаж болох боловч бичээд дуусахгүй. Яагаад заавал хүн хүнээ зарах ёстой гэж? Яагаад заавал хүн хүний эрхшээлд амьдрах ёстой гэж? Адилхан л хүн шүү дээ. Их сонин асуулт байгаа биз. Сайн тунгаан бодоод үз дээ.
Эцэсийн эцэст Эд баялаг хүнээс зугтаадаг бус хүн эд баялгийг өөрөөсөө түлхэж байдаг. Тэгээд энэ дэлхий дээр хүн хүнээ, хүн байгалиа гэсэн тогтолцоо оршин байж л хүн төрлөхтөний цаашдын хувь заяа шийдэгдэх байх. Хүн хүнээ үнэ цэнэтэй байлгаж чадах юм бол хүсээд эрээд байгаа мөнгө, эд хөрөнгө нь хүзүүгээр нь ороох буй за.

Ингээд энэхүү өчүүхэн бодролынхоо төгсгөлд та бүхэндээ нэгэн үлгэр ярьж өгье:
Нэгэн ядуу залуу баян хүн дээр очоод та надад мөнгө өгөөч гэж л дээ Тэгсэн баян эр чамд мөнгө өгч болноо оронд 1 чамаас 1 зүйл авна гэжээ Юу тэр бэ гэж ядуу эр асуухад 2 чихийг чинь л авна даа гэв. Ядуу хариуд нь мөнгөтэй хангалуун амьдарах ч сайхан л даа гэхдээ хорвоогийн сайханыг сонсохгүй амьдарч чадашгүй нь гэв. Баян за тэгвэл хэлийг чинь авъя гэхэд ядуу бодож байснаа мөн л мөнгөтэй байснаас хорвоогийн сайханыг хэлэлцэж байсан нь дээр юм гэв. Баян дахиад л нүдийг чинь авая гэхэд ядуу хорвоогийн сайханыг харж байхыг сонгов. Эцэст нь баян 2 гарыг нь авъя гэхэд ядуу Баян цатгалан байлаа ч хоолоо халбагадаж идэж чадахгүй хүнээр тэжээлгэх нь утгагүй юм гэж хариулжээ.
Энэ бүхний дараа баян эр ядуу эрд ингэж хэлж л дээ: чиний хамаг баялаг сонсох чих, харах нүд, ярих хэл, бүтээлч гаранд чинь байна. Чи өөрөө эд хөрөнгийг бүтээж чадна хэмээжээ. Бүхнийг ойлгосон ядуу эр тэр цагаас хойш ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч элбэг сайхан амьдрах болсон гэнэ лээ.

Жич: Сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй залуусаа.

Ангилал : Мэдээ | Нийтэлсэн : Өнөрөө | Уншсан (371) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. pioner :
    2008-12-19 23:51

    ystoi unen heljee! gehdee hutadad bol uurshuu! tend hunees ih bhgui! neg bodliin tiim bolohoorool ih hurdan hugjijch bj magadgui! gehdeel...end bol hytad hun hun bish! tendeel hun ym baz! end bga hujaanariig tsuultsguuy mongolchuudaa! bid bol hovor genii tsever tsustnuud ymshuu!

  2. puujee :
    2008-11-23 12:58

    ene sedev mash ih taalagdlaa zaluuchuudad surgamjtai um hun buhnii zaaval oilgoh asuudaliin neg ta buhen hoishid ch iim emzeg zuil olniig tavij baigaarai ta buhnii ajild ondor amjilt husei

  3. girl :
    2008-10-15 00:29

    nadas gadna olon hun ingej boddg bhaa amidrald ch bayarlah zuil zondoo zondoo :D

  4. boy :
    2008-10-14 20:43

    saihan bn ihiig hiij buteeh l uldleede unshaad oilgoson hun bol.... ? oilgoogui bolch teged .. mangaihal uldlee..

  5. boy :
    2008-10-14 20:36

    hey girl chinii bichsn setgegdel mash ih talagdlaa chi.. goy shu neg n ch gesen bas ingej boddiin bn shd.. bayarlaj bn o...

  6. girl :
    2008-10-13 23:45

    nadad neg mongonii talaar heleh durtai ug bdgiin. " mongo zurh setgeld bish harin hetevchind bh estoi" gj. Minii bodloor hun hunee une tsenetei bailgah bish harin hun ooriigoo l une tsenetei bolgoh ooroo oorto une tsenete l bh heregte bolwu

Сэтгэгдэлийн тоо : 6

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл